Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан 2019 оны 04
дүгээр сарын 04-ний өдөр хуралдлаа. Хуралд Тэргүүлэгчдээс Б.Энхбаатар,
Л.Лутбат, Н.Энхбаатар, Л.Янжиндулам нар оролцож 57.1 хувьтай хуралдав.Тэргүүлэгчдийн хурлаар иргэдийг Монгол Улсын төрийн дээд одон, медальд тодорхойллоо. Үүнд:Боловсрол, Эрүүл мэнд, Хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Сэнжит 1 дүгээр багийн өндөр настан Лхамсүрэнгийн Тогоо, Өвгөнжаргалант 3 дугаар багийн өндөр настан Батаагийн Цэнд-Аюуш, Жанжин 4 дүгээр багийн өндөр настан Дашдамбын Намсрай, Цагаандэнж 6 дугаар багийн өндөр настан Намхайн Дашзэгвэ нарыг Монгол Улсын Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонд, Ямаат 2 дугаар багийн өндөр настан Бэгэрмэжидийн Сэмжидсүрэнг Монгол Улсын Төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн хүндэт” медальд уламжлан тодорхойллоо.