Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хуралдлаа. Хуралд Тэргүүлэгчдээс Б.Энхбаатар, Л.Лутбат, Н.Энхбаатар, Л.Янжиндулам нар оролцож 57.1 хувьтай хуралдав. Хурлаар Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2 төлөөлөгчийг нөхөн сонгох сонгуулийг Ямаат 2 дугаар баг, Цагаандэнж 6 дугаар багт 2019 оны 06 дугаар сарын 30-ны Ням гарагт зохион байгуулахаар товлон зарлалаа.