Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

УЛАМЖЛАЛТ "ШАГАЙН НААДГАЙН ӨДӨРЛӨГ" 2019.04.02 ӨДӨР БОЛНО.

2019-03-29

Шагайн төрөл бүрийн тоглоом наадгай, уламжлалт тоглоом, үндэсний спортыг хөгжүүлэх, Үндэсний спортын холбоо байгуулах, үйл ажиллагааг тогтмолжуулан уламжлалт тоглоом наадгайг хөгжүүлэх зорилгоор сумын Үндэсний шагайн холбооноос уламжлалт шагайн наадгайн өдөрлөгийг сумын ард, иргэдийн дунд зохион байгуулж байна. Уламжлалт шагайн наадгайн тэмцээн, уралдаан 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 14:00 цагт сумын Соёлын төвд болно. Үндэсний шагайн наадгайн тэмцээн уралдааныг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, "Чандмань-Баянхонгор" ХК-ний захирал Э.Энхбат ивээн тэтгэж байна.
                 Үндэсний шагайн наадгайн тэмцээн уралдаан нь дараах төрлүүдээр зохион байгуулагдана.
-    Шагайн харваа(эрчүүдийн дунд)
-    Шагай шүүрэх (эрчүүдийн дунд)
-    Шагай таалцах (ахмадуудын дунд)
-    Шагай няслах (эмэгтэйчүүдийн дунд)
-    Дөрвөн бэрх орхих / эмэгтэй, эрэгтэй / гэсэн төрлүүдээр зохион байгуулагдаж төрөл тус бүрт 1, 2, 3 дугаар байр эзлүүлж Талархал, мөнгөн шагналаар шагнана.

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
ЭРДЭНЭЦОГТ СУМЫН ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХОЛБОО
УТАС: 88609564

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%