Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Эрхэтхайрхан 5 дугаар багийн Засаг даргын нөхөн сонгууль боллоо.

2019-03-12

2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Эрхэтхайрхан 5 дугаар багийн Засаг даргын нөхөн сонгууль боллоо. Багийн Засаг даргын нөхөн сонгуульд С.Эрдэнэтулга, А.Ёндонсүрэн нар нэр дэвшиж 203 иргэн санал өгсөнөөс саналын хайрцаг задлахад 202 саналын хуудас гарав. Үүнээс хүчинтэй саналын хуудас 188, хүчингүй саналын хуудас 14 байв.
Хүчинтэй саналын хуудсыг 2 нэр дэвшигч тус бүрээр тоолход:
- Аюушийн Ёндонсүрэн 104 хүний санал буюу 55.3 хувь
- Сүхбатын Эрдэнэтулга 84 хүний санал буюу 44.7 хувийн санал тус тус авлаа.

Багийн иргэдийн нийтийн хуралд оролцож саналаа өгсөн иргэдийн олонхийн буюу  55.3 хувийн санал авсан Аюушийн Ёндонсүрэнг багийн Засаг даргаар сонгогдсон тооцон багийн Иргэдийн нийтийн хурлаас сумын Засаг даргад өргөн мэдүүллээ.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23.5 дахь заалтын дагуу А.Ёндонсүрэнгийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хянуулсанаар Сумын Засаг дарга батламжлах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%