Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч тэргүүлэгч Э.Энхбат сумын нэг өрхөд өргөө цагаан гэр бэлэглэв.

2019-03-07

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч "Чандмань баянхонгор" ХК-ний захирал Э.Энхбат сумын нэг өрхөд өргөө цагаан гэр бэлэглэв. Энэхүү гэрийг Улсын тэргүүний анчин М.Бавуужавын нэрэмжит буудлага спортын 3 төрөлт тэмцээнийг Э.Энхбат ивээн тэтгэж зохион байгуулсан тэмцээний бүртгэлийн хураамжаар  нэг өрхөд бэлэглэлээ. Өрхийг сонгохдоо сумын Засаг  Засаг даргын зөвлөл гишүүд хуралдаж өрхийг сонгосон байна. Энэхүү өргөө цагаан гэрийн эзнээр Жадамбаагийн Гандолгор сонгогдсон юм. Өргөө цагаан гэрийг Малчид төлчдийн  зөвлөгөөнөөр буюу 2019.03.06-ны өдөр аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч "Чандмань баянхонгор" ХК-ний захирал Э.Энхбат гардуулан өглөө. Гэрийг бэлэглэхэд МУГЖ Д.Галсантогтох ирж ерөөл өргөв.

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%