Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

"МАЛЧИД ТӨЛЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН -2019" боллоо.

2019-03-07

Сумын малчдын зөвлөгөөнийг зохион байгуулж, 6 багийн 450 орчим малчид оролцлоо. Зөвлөгөөнийг Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил, Хүүхэд хамгаалал- өв тэгш хүмүүжлийн жилийн нээлтээр эхлэн сумын Засаг дарга Хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар илтгэл тавилаа. Зөвлөгөөнд Eрөнхийлөгчийн зөвлөх, Тамгын газрын гадаад харилцаа аялал, жуулчлалын албаны мэргэжилтнүүд оролцон БХР Архангайн чиглэлийн замыг улсын чанартай замын сүлжээнд оруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Мөн Үндэсний топ үйлдвэр Витафит компаний төлөөлөл ирж, суманд үйл ажиллагаа явуулах сүүний үйлдвэрт малчдаас сүү нийлүүлэх талаар сургалт мэдээлэл хийж, нэрийн бүтээгдэхүүний дээжээс амталгаа хийгдлээ. ЗДТГ-ын мэргэжилтнүүд, байгууллагын албан хаагчид, аймгийн Хөдөө аж ахуйн газраас малчдын хууль эрх зүйн боловсролыг нэмэгдүүлэх чиглэлээр сургалт мэдээллийг өглөө. Малчдын дунд зохион байгуулсан волeйболын тэмцээнд эрэгтэйчүүдээс 6 дугаар баг, эмэгтэйчүүдээс 4 дүгээр баг тэргүүллээ."Малчид дуулж байна" тэмцээнд 43 малчин оролцсоноос 1 дүгээр байранд 1дүгээр багийн малчин Д.Энх-Амгалан 2 дугаар байранд 2 дугаар багийн малчин Хангайбаяр,3 дугаар байранд 2 дугаар багийн малчин М.Шагдарсүрэн нар шалгарсан. Зөвлөгөөнд оролцогчдод МУ-ын гавьяат жүжигчин Галсантогтох, залуу дуучин Эрдэнэбулган нар уран бүтээлээ толилууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%