Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Мөсний баяр...

2019-03-04

Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал "Байгууллага сурталчлах 14 хоног"аяны хүрээнд 2019.02.23ны өдөр "Мөсний баяр"-ыг олс таталт, мөсний шагай, бухиа тэмцээн, хээрийн цайны амт, үндэсний хувцастай сайхан хос гэсэн 5 төрлөөр зохион байгууллаа. Мөсний баярт 10 баг 150 гаруй иргэд хөдөлмөрчид оролцлоо. Тэмцээнүүдийн нийлбэр дүнгээр 1 дүгээр байранд Засаг даргын тамгын газрын баг, 2 дугаар байранд сумын Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн заах аргын нэгдлийн баг 3 дугаар байранд Сэнжит нэгдүгээр багийн баг, 4 дүгээр байранд сумын Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн заах аргын нэгдлийн баг тус орлоо. Мөсний баярт идэвхтэй оролцсон албан байгууллага, баг, иргэд хөдөлмөрчдөд баярлалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%