Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

2018 оны Аймгийн аварга малчин, аварга саальчин, Аварга тариаланч, Шинэ хот айлын эзэд....

2019-02-12

      Хөдөө  аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа малчид, тариаланчдаас маань Билгийн тооллын XVII дугаар жарны “Урвуулагч” хэмээх Шороон гахай жилийн босгон дээр   "Аймгийн аварга малчин" 5, "Аймгийн аварга саальчин" 1, "Аймгийн шинэ хот айл" 2, "Аймгийн Тэргүүний тариаланч" 1 тодорч шагналыг Сар шинийн өмнөх гардуулан өглөө. Аймгийн аваргуудын шагналыг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр аймгийн Засаг даргын орлогч Батсуурь, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Чандмань-Баянхонгор ХК-ний захирал Э.Энхбат Сумын ИТХ-ын дарга Б.Энхбаатар, Засаг дарга Ц.Төмөрбаатар, Засаг даргын орлогч Д.Цэвэгдорж, ЗДТГ-ын дарга Р.Болормаа нар гардуулан өгч баяр хүргэлээ. Мөн "Аймгийн аварга малчин", "Аймгийн аварга саальчин", "Шинэ хот айл", "Аймгийн Аварга тариаланч" болсон хүмүүстэй сумын удирдлагууд хүндэтгэл үзүүллээ.
Сэнжит 1 дүгээр багийн малчин Б.Бямбасүрэн, Ямаат 2 дугаар багийн малчин Д.Батжаргал, Өвгөнжаргалант 3 дугаар багийн малчин Б.Дарамсүрэн, Жанжин 4 дүгээр багийн малчин П.Сангитамжид, Эрхэтхайрхан 5 дугаар багийн малчин Д.Нямдорж нар Аймгийн аварга малчин, Жанжин 4 дүгээр багийн саальчин Д.Энхбилэг Аймгийн аварга саальчин, Цагаандэнж 6 дугаар багийн тариланч Ц.Ганбат Аймгийн аварга тариаланч,  Сэнжит 1 дүгээр багийн малчин С.Мөнхбат, Өвгөнжаргалант 3 дугаар багийн малчин С.Одгэрэл нар Аймгийн шинэ хот айл-ын эзэд боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%