Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Сумын аварга малчин, Аварга саальчин, Алдарт уяач, Оны шилдгүүдэд хүндэтгэл үзүүлж шагналыг гардууллаа.

2019-02-12

         Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид болон Засаг даргын зөвлөлийн хамтарсан 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрын хурлаар Сумын аварга малчин, Аварга саальчин, Алдарт уяач, Оны шилдгүүдийг шалгарууллаа.
         Шагналыг Билгийн тооллын XVII дугаар жарны “Урвуулагч” хэмээх Шороон гахай жилийн босгон дээр хөдөө  аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж  2018 оны амжилтаараа сумын аварга малчны болзлыг хангасан:
- Сэнжит 1 дүгээр багийн малчин Пүрэвдоржийн Бат, Дамдинсүрэнгийн Мөнхөө
- Ямаат 2 дугаар багийн малчин Монхорын Шагдарсүрэн, Равдангийн Баасанбат
- Өвгөнжаргалант 3 дугаар багийн малчин Жавзангийн Шаравнямбуу, Бямбын Лувсан, Жамбалын Батжаргал
- Жанжин 4 дүгээр багийн малчин Цагааны Батдорж, Радвандоржийн Гүррагчаа, Нэргүйн Энхтөр
- Цагаандэнж 6 дугаар багийн малчин Сүхбаатарын Намбардагва нарыг “Сумын аварга малчин”-аар, 
Сумын аварга саальчны болзлыг хангасан:
Жанжин 4 дүгээр багийн саальчин Бямбаагийн Дүүриймааг “Сумын аварга саальчин”-аар,
Сумын алдарт уяачийн болзлыг хангасан Эрхэт хайрхан 5 дугаар багийн уяач Шарын Чулуунтөмөрийг “Сумын алдарт уяач”-аар, 2018 онд Аймгийн баяр наадамд 1 айраг, сумын баяр наадамд 1 түрүү авсан амжилтаар Ямаат 2 дугаар багийн уяач Пүрэвийн Болдыг “Оны шилдэг уяач”,  Үйлдвэр худалдааны оны шилдэг ажилтнаар Сэнжитийн 1 дүгээр багийн иргэн Цанжидын Есөн-Эрдэнэ, 2018 онд хамгийн олно чоно авласан амжилтаар Эрхэт хайрхан 5 дугаар багийн анчин Даваагийн Баярцогтыг сумын “2018 оны шилдэг анчин”-аар шалгарсан юм.
      Сумын хөдөө аж ахуйн аваргуудын шагналыг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сумын ИТХ-ын дарга Б.Энхбаатар, Засаг дарга Ц.Төмөрбаатар, Засаг даргын орлогч Д.Цэвэгдорж, ЗДТГ-ын дарга Р.Болормаа, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Чандмань-Баянхонгор ХК-ний захирал Э.Энхбат нар хүндэтгэл үзүүлж шагналыг гардуулан өгсөн юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%