Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ЭРДЭНЭЦОГТ СУМЫН “ЦОГЦ-ЭРДЭМ” БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ

2014-11-22

Ардын Засгийн газрын 1927 оны "Сургууль байгуулах тухай" 28 дугаар тогтоолын дагуу тус суманд өөрийн хошууны (сумын) ард түмний хөрөнгөөр "Тэнхим" нэртэй анхны сургуулийг 20 хүүхэдтэйгээр байгуулан, сургагч багшаар Цэрэнгийн Цэдэн гэдэг хүн ажиллаж эхэлжээ. Үүгээр Баянхонгор аймгийн Эдэнэцогт сумын сургууль анх албан ёсоор байгуулагдсан гэж үздэг.
Эрдэнэцогт сумын сургууль нь 1947 онд буюу байгуулагдсаныхаа 20 жилийн ойн үеэр Баян-Овоо сумын бага сургуулийг өөрөөсөө таслан байгуулжээ. Энэ нь тус сургуулийн хүрээ өргөжиж байсны нэг баталгаа болно.
Мөн Гэгээрлийн яамны сайдын 1957 оны 5-р сарын 1-ний өдрийн тушаалаар тус сумын Түйн нэгдлийн дэргэд бага сургууль байгуулах шийдвэр гарч, нэгдлийн гишүүдийн хүчээр хичээлийн байр, дотуур байр, гал тогоо, халуун усны барилга барьж, 8-р сарын 25-нд бөх барилдаж, морь уралдуулан бэсрэг наадам хийж, 9-р сарын 1 -нд анхны хичээлээ эхэлж байлаа
Өнгөрсөн хугацаанд Эрдэнэцогт сумын сургууль болон түүний салбар сургууль болох Түйн бага сургуулийг төгсөгчид ба тус сургуульд ажиллагсдаас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар барилгачин Б.Дорж, Хөдөлмөрийн баатар төмөрчин Б.Очирбат, Урлагийн Гавъяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Г.Бирваа, Самбо бөхийн дэлхийн аварга, Монгол Улсын Гавъяат тамирчин, улсын начин Г.Батсүх, Гавъяат багш Б.Амгалан, Гавъяат нэгдэлчин В.Пүрвээ, Улсын хошой аварга тээвэрчин, Монгол Улсын Гавьяат Тээвэрчин Д.Сономдорж, анагаах ухааны доктор Дүнгэрдорж, хэл шинжлэлийн ухааны доктор Д.Цэдэв, Сурган хүмүүжүүлэх ухааны доктор Г.Лхагвасүрэн, дэд профессор, шатрын спортын мастер Ц.Маам, Ш.Балжинням, ХАА-н ухааны доктор Н.Надмид, Ё.Доржбат, АИХ-ын депутат багш Д.Долгорсүрэн, Улсын аварга саальчин В.Алтанцэцэг, аварга малчин Д.Балжинням, Залуу аварга малчин Б.Цэрмаа, Б.Бямбаа, Улсын начин С.Шагдар, аймгийн арслан Шаравмөнх, аймгийн заан Мөнхбат, аймгийн начин Цэрэнсанги, Б.Гэлэгбат, Чимэдцогоо, Х.Сосорбарам, С.Дагвадорж, цэргийн начин Ж.Ганаа, чөлөөт бөхийн дэд мастер Д.Ганболд, Д.Мөнхбат, эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан П.Пайний, Б.Юндэнбат, Төр засгийн ахмад ажилтан С.Рагчаа, Д.Мандах, аймгийн хөдөлмөрийн аварга Л.Цэвэлмаа, А.Оюунчимэг, С.Цэрэнням, Улсын тэргүүний багш Санжжав, Ц.Сосорбарам, Л.Шархүү, Ардын боловролын тэргүүний ажилтан Д.Цэнд-Аюуш, С.Мил, С.Дулам-Адъяа, Ө.Норпил, Я.Далхсүрэн, М.Намжилмаа, Д.Батсүх, Л.Цэдэвсүрэн, Д.Долгорсүрэн, Ц.Зөмий, С.Дагвадорж, Б.Норолхоо, Б.Өлзий, Г.Ардаа, Дашзэгвэ, Самдан, Х.Цэдэн, ахлах ба арга зүйч багш Н.Балдан, Б.Жаргал, Н.Дашзэвэг, Д.Жанаг, Ш.Хайдав, Д.Хүүхнээ, Г.Дашдондог, С.Дагвадорж, Ж.Төмөрбаатар, Г.Энхтуяа, Б.Дашхүү, Б.Норолхоо, Б.Өлзий, Т.Цэцэгбадам, Д.Эрдэнэчимэг, Ц.Болормаа, А.Оюунчимэг, Д.Тогоо, Л.Цэвэлмаа, Ц.Дорж, Г.Лхамдулам, Д.Батсүх, Н.Мөнхбаяр, Д.Өөдөс, С.Жаргалсайхан, Д.Энхтүвшин, Г.Ардаа, Б.Хишигсүрэн, бүжигчин Ө.Лхагвасүрэн, зураач Г.Цэрэндорж, М.Цэдэнсодном, сурган хүмүүжүүлэх уншлагын 1, 2-р байрын шагналт Я.Далхсүрэн зэрэг олон арван сайчууд төрөн гарч эх орныхоо өнц өг булан бүрд нэр алдраа цуурайтуулан ажиллаж амьдарч байсан бөгөөд одоо ч ажиллаж байна.
    2010-2011 оны хичээлийн жилд Бүрэн дунд сургууль болон үйл ажиллагаагаа өргөжүүлсэн.
2012 оны 08 дугаар сарын 10-нд Самбо бөхийн дэлхийн аварга, хошой мөнгөн медальт, Монгол Улсын гавъяат тамирчин, Боловсрол судлалын ухааны доктор, процессор Гандолгорын Батсүхийн нэрэмжит “ЦОГЦ-ЭРДЭМ” бүрэн дунд сургууль болж, сургуулийн гадна  талбайд хөшөө, хүндэтгэлийн талбай байгуулан сургуулийн хамт олонд гавьяатын гэр бүл үр хүүхдүүд нь хүлээлгэн өглөө.
Соёл хүмүүжлийн ажлын нээлт, хаалтын үйл ажиллагааны үеэр Г.Батсүхийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж Цэцэг өргөх ёслолын үйл ажиллагаатай болсон нь эцэг эх олон нийтийн талархалыг хүлээсэн ажил болж байна.
    Багш нарын ур чадварын уралдааныг зохион байгуулж бага ангиас багш Амарбаясгалан, дунд ангиас Анхцэцэг нар тэргүүлж аймгийн бүсийн ур чадварын уралдаанд амжилттай оролцож Нэгдүгээр байр эзэлж 2012 оны Бүсийн “Ур чадвартай сургууль”-иар шалгарсан байна.
    Манай сургууль 2013-2014 оны хичээлийн жилд 49 багш, ажилтантай, “Цогцлох амьдралын төлөө Цогц эрдмийг эзэмшицгээе” эрхэм зорилготой үйл ажиллагаагаа явуулж байна. Өдрийн ангид 359 суралцагч, дүйцсэн хөтөлбөрөөр 20 суралцагч суралцаж байна.
Суралцагчийн болон багшийн хөгжлийг хангах, авьяас чадварыг нээн хөгжүүлэхэд чиглэгдсэн Зөв Монгол хүүхэд, Авьяас, Ном, Багшийн хөгжил, Монгол бичиг, Англи хэл, Боловсрол дунд хугацааны хөтөлбөр, эдгээр хөтөлбөрийн уялдааг хангасан Баянхонгор-Боловсрол хөтөлбөрийг сургууль дээрээ амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.
2012 оноос хойш улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалт, ДЗОУБ зэрэг олон улсын байгууллагатай хамтран төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж багшийн хөгжлийн төв, онлайн кабинет, дотуур байрны гал тогооны иж бүрэн цахилгаан хэрэгсэл, ор, зөөлөн эдлэл, сурагчийн ширээ, сандал, самбар, спорт заалны хэрэгсэл, авьяас хөтөлбөрийн хэрэглэгдэхүүн, видео камер, принтер, дуу хураагуур, хүүхэд хөгжлийн төв, дотор узель, туршлага судлах аян, 320 хүүхдийн хичээлийн байрны дээврийн засвар гээд нийт 150.0 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ.
    Цаашид хамран сургалтын хувийг нэмэгдүүлэх, интернэт, мэдээллийн технологийг сургалтын үйл ажиллагаандаа өргөн нэвтрүүлэх, гадаад хамтын ажиллагааны чанар хүрээг нэмэгдүүлэх, хичээлийн болон дотуур байрны их засвар, өргөтгөлийг хийж материаллаг баазыг бэхжүүлэн, багш, ажилчид, сурагчдын ажиллаж, суралцах таатай орчинг бий болгон ажиллахаар байгууллагын стратеги төлөвлөгөө, зорилго, зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%