Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ШАТРЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.

2018-11-13

Монгол улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны ойн өдөрт зориулсан Монгол улсын Их хурлын даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 6 дахь удаагийн тэмцээний хүрээнд шатрын спортыг сум орон нутагт хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, цагийг зөв боловсон өнгөрүүлж иргэдийн идэвхийг нэмэгдүүлэх  зорилготой  шатрын тэмцээнийг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Сумын шатрын холбоо хамтран 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шатрын тэмцээнийг зохион байгууллаа.
           Тэмцээн эрэгтэй, эмэгтэй төрлөөр зохион байгуулагдаж шатарчид оюун ухаанаа уралдуулан өрсөлдлөө. Шатрын тэмцээн нь тойргоор тоглож дүнгээ гаргалаа.
Шатрын  эрэгтэй төрөлд:
Тэргүүн байрыг 11 хожлоор Өвгөнжаргалант 3-р багийн иргэн Х.Батсайхан
2 дугаар байрыг 9 хожлоор  Сумын Засаг даргын орлогч Д.Цэвэгдорж
3 дугаар байрыг 8 хожлоор Цагаандэнж 6-р багийн өндөр настан Б.Сүхбат
Шатрын  эмэгтэй төрөлд:
Тэргүүн байрыг 3 хожлоор сумын Бүрэн дунд сургуулийн бичиг хэргийн ажилтан Л.Одончимэг эзэлж, шалгарсан шатарчид шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх, мөнгөн шагналаар шагнагдлаа. Шагналыг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал ивээн тэтгэн зохион байгуулав.
Шатрын тэмцээнд оролцсон нийт тамирчиддаа спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%