Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус VII хуралдаан хуралдлаа.

2018-11-01

Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус VII хуралдаан 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хуралдлаа.
Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 21 төлөөлөгчөөс 2 төлөөлөгч өөрсдийн хүсэлтээр чөлөөлөгдөж нөхөн сонгуулийг Монгол Улсын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх зүйлд зааснаар 2019 оны  6 дугаар сарын сүүлийн ням гаригт зохион байгуулахаар төлөвлөж байна. Хуралдаанд оролцох 19 төлөөлөгчөөс 13 төлөөлөгч ирж ирц 68.4 хувьтай, Л.Янжиндулам өвчтэй, О.Мөнх-Эрдэнэ чөлөөтэй, Д.Эрдэнэчулуун, Л.Энхжаргал, Н.Туул, Г.Дашцэрэн нар ИТХ-ын хуралдааныг таслав.
Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус VII хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ.
1.    2017 оны төсвийн жилийн эцсийн үлдэгдэл тодотгох тухай- Санхүүгийн албаны дарга Ц.Мөнхбаатар
1.1.    Сумын 2018 оны төсөвт зохицуулалт хийх тухай
1.2.    Сумын 2017 оны төсвийн жилийн эцсийн үлдэгдэлийг тодотгох тухай
1.3.    Сумын Эрүүл мэндийн төвд нэмэлт санхүүжилт олгох тухай
1.4.    Тогтоол хүчингүй болгох тухай
2.    Орон нутгийн 2018 оны хөрөнгө оруулалтын тоног төхөөрөмжийн төслийг задлаж батлах тухай - Санхүүгийн албаны дарга Ц.Мөнхбаатар
3.    Төсвийн байгууллагуудын үйл ажиллагааны тайлан,   хэрэгжиж байгаа хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн тухай- Албан байгууллагын дарга, эрхлэгч нар. Үүнд:
3.1. ЗДТГ-ын 2018 оны ажлын тайлан – ЗДТГ-ын дарга Р.Болормаа
3.2. Хүүхдийн цэцэрлэгийн 2018 оны ажлын тайлан - Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Д.Нансал
3.3. Эрүүл мэндийн төвийн 2018 оны ажлын тайлан- Эрүүл мэндийн төвийн дарга С.Батням
3.4. Соёл, спортын төвийн 2018 оны ажлын тайлан- Соёл, спортын төвийн эрхлэгч Л.Ганчимэг
4.    Газрын төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай- Газрын даамал Д.Номинчимэг
гэсэн асуудлуудыг хэлэлцлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%