Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Пандэчойнхорлин хийдийн үйл ажиллагаанд удирдамжийн дагуу хяналт шалгалт хийлээ.

2018-10-25

         Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн  2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 26 тоот тогтоолоор сумын нутаг дэвсгэрт шашны үйл ажиллагаа явуулж байгаа Пандэчойнхорлин хийдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулагдаж Ажлын хэсэг гишүүд болох Н.Дэмбэрэл, Г.Сандагдорж, Б.Мөнхтуул, Б.Өсөхбаяр нар 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр удирдамжийн дагуу Пандэчойнхорлин хийдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтаар ямар нэгэн зөрчил дутагдал гараагүй.
        Эрдэнэцогт суманд буддын шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Пандэчойнхорлин хийд нь Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 148 дугаар тогтоолоор үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө 3 жилээр сунгуулан Буддын шашны бүхий л үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлж байна.
         Пандэчойнхорлин хийд нь1990 оноос хойш тогтмол өдөр бүр байнгын хурал ном хурж байна.




Мэдээлэл бэлтгэсэн.
ИТХ-ын нарийн бичгийн дарга Н.Дэмбэрэл

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%