Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Витафит ХХК-ний сүү боловсруулах үйлдвэрийн барилгын явцтай ИТХ-ын тэргүүлэгчид танилцлаа.

2018-10-25

Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Энхбаатар, тэргүүлэгч Л.Лутбат, Т.Пүрэвбаатар, Д.Төрсайхан, нарийн бичгийн дарга Н.Дэмбэрэл нар Эрдэнэцогт суманд баригдаж байгаа Витафит ХХК-ний сүү боловсруулах үйлдвэрийн барилгын явцтай танилцлаа.
Сүү боловсруулах үйлдвэрийн барилгын ажил 09 дүгээр сарын сарын сүүлээр эхлэн барилгын хундам болон шал цутгалт, хамгаалалтын торон хашааны ажил бүрэн хийгдэж дууссан байна. Энэ жилдээ багтаан  Сүү боловсруулах үйлдвэрийн барилгын ажлыг хийж гүйцэтгэн дуусгах юм байна. 2019 оноос  Сүү боловсруулах үйлдвэр малчдаасаа сүүгээ авч эхлэн үйл ажиллагаагаа жигдрүүлэн явах юм байна. Сүү боловсруулах үйлдвэр ашиглалтанд орсоноор малчид тогтмол орлоготой болж малчдын амьжиргаа дээшлэх юм.



Мэдээлэл бэлтгэсэн.
ИТХ-ын нарийн бичгийн дарга Н.Дэмбэрэл

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%