Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Энхбаатар, тэргүүлэгч Л.Лутбат, Т.Пүрэвбаатар, Д.Төрсайхан, нарийн бичгийн дарга Н.Дэмбэрэл нар "Нутгийн удирдлагын ордон"-ы барилгын ажлын явц, гүйцэтгэлтэй танилцлаа. "Нутгийн удирдлагын ордон"-ы барилгыг н.Пүрэвсүрэн захиралтай "Зүүн шанд" ХХК барилгын ажлыг 07 дугаар сарын сүүлээр эхэлсэн ч ажлын гүйцэтгэл сайн явагдаж 12 дугаар сард өгөхөөр төлөвлөн ажиллаж байгаа юм байна. "Нутгийн удирдлагын ордон" нь улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгөөр баригдаж байгаа юм байна.
Мэдээлэл бэлтгэсэн.
ИТХ-ын нарийн бичгийн дарга Н.Дэмбэрэл