Сумын Засаг дарга Ц.Төмөрбаатар “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль”-ийн дагуу Эрдэнэцогт сумын
нийгэм, эдийн засгийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг сумын
Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьлаа.
“Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль”-ийн 16
дугаар зүйлийн 16.2-т “Нутгийн захиргааны байгууллага эдийн засаг, нийгмийг
хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг боловсруулж, 10 дугаар сарын 05-ны дотор
иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлж, тухайн шатны иргэдийн
Төлөөлөгчдийн Хурал батална” хэмээн заасны дагуу ирэх онд
хэрэгжүүлэх 4 бүлэг 8 зорилт 119 заалт бүхий төслийг боловсруулжээ.
Эрдэнэцогт сумын
нийгэм, эдийн засгийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь хурлын хороод болоод сумын ИТХ-ын тэргүүлэгчдээр хэлэлцүүлж сумын ИТХ-ын хуралдаанд өргөн барьна.