Зуны дунд сарын
23-ны билэгт сайн өдөр Ховд аймгийн Мянгад сумын нутагт байрлах Төрийн тахилгат
Алтан хөхий уулын тэнгэрийг тайх ёслол буюу тайлга тахилгын арга хэмжээ ёслол
төгөлдөр боллоо. Газар лусаа аргадан, ёс уламжлалаа өвлүүлэн уламжилж байгаа
энэхүү төрийн тахилгын арга хэмжээг 5 жилд нэг удаа хийдэг бөгөөд энэ удаагийн
тахилга нь 4 дэх удаагийн төрийн тахилга болж байгаа юм. Нар хур тэгширсэн,
наадамчин түмний сэтгэлийг тайтгаруулж, мэлмийг баясгасан уг арга хэмжээ ийнхүү
өргөн дэлгэр, ёс төгөлдөр болсныг оролцогчид онцолж байлаа.