Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Зуны сорилго уралдаан боллоо.

2018-06-29

Сумын “Цогт хайрхан” Морин спортын уяачдын холбооноос уяачдынхаа дунд зуны сорилго уралдааныг 2018 оны 06 дугаар сарын 16-нд шар хөтөлд амжилттай сайхан зохион байгууллаа. Уяачдынхаа дунд зохион байгуулдаг сорилго уралдааныг “Цогт хайрхан” Морин спортын уяачдын холбооны тэргүүн, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, “Чандмань-Баянхонгор” ХКомпаний захирал Э.Энхбат ивээн тэтгэж амжилттай сайхан зохион байгууллаа. Энэ жилийн зуны сорилго уралдааныг Азарга, шүдлэн, хязаалан, Соёолон гэсэн 4 насаар зохион байгуулав.
Азарганы уралдааны Түрүү магнайд Д.Цолмонгийн Шарга, аман хүзүүнд А.Гүндсамбын Хар, айргийн гуравт Б.Пүрэв-Очирын Хонгор, айргийн дөрөвт Ц.Октябрийн Хул, айргийн тавд О.Ганболдын Элбэг хээр
Хурдан соёолонгийн уралдааны Түрүү магнайд Д.Энхтөрийн Хул, аман хүзүүнд Х.Түвшинболдын Хонгор, айргийн гуравт Б.Баатарзоригийн Цоохор, айргийн дөрөвт О.Ууганбаярын Хул, айргийн тавд Р.Аюурзанын Халиун
Хурдан хязаалангийн уралдааны Түрүү магнайд П.Болдын Сартай зээрд, аман хүзүүнд Р.Аюурзанын шарга, айргийн гуравт М.Гүнсэнбазарын Шарга, айргийн дөрөвт Д.Мөнхдоржийн Хул, айргийн тавд Н.Энхтөрийн Зээрд
Хурдан шүдлэнгийн уралдааны Түрүү магнайд М.Амармэндийн Халиун, аман хүзүүнд Б.Бадамрагчаагийн Хонгор, айргийн гуравт Х.Санжаасүрэнгийн Хул, айргийн дөрөвт М.Гүнсэнбазарын Бор халзан,, айргийн тавд П.Болдын Хул шүдлэн тус тус хурдаллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%