Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Эрхэт хайрханы төрийн тахилга сайхан боллоо.

2018-06-29

Хангайн нурууны 2 дахь ноён оргил Эрхэт хайрхан тайх ёслолын арга хэмжээ 6 сарын 22-ны өдөр боллоо. Уг арга хэмжээнд аймгийн Засаг дарга, газар, хэлтсийн дарга нар, УИХ ын гишүүн Г. Занданшатарын биe төлөөлөгч, зарим сумдын удирдлагууд, Гачэн лам шавь нарын хамт хүрэлцэн ирж, төрийн тахилга, буян номын зан үйл хийн, эрийн гурван наадам зохион байгууллаа.
Үндэсний бөхийн барилдаанд хүчит 128 бөх зодоглосноос Эрдэнэцогт сумын харъяат аймгийн начин А.Эрдэнэмөнх түрүүлж, аймгийн заан Д.Уртнаст үзүүрлэлээ. Хурдан морины уралдаанд их нас, соёолон насны морьд уралдуулж, их насны морьдын уралдаанд Архангай аймаг Цэнхэр сумын иргэн Болд-Эрдэнийн хонгор түрүүлж, Эрдэнэцогт сумын 6-р багийн уяач С.Нарангэрэлийн бор аман хүзүү, Соёолон насны морьдын уралдаанд 5 дугаар багийн малчин Ш.Чулуунтөмөрийн бор түрүүлж, Шаргалжуутын уяач Х.Бямбанямын саарал аман хүзүүдлээ.
Эрхэт хайрхан нь далайн түвшнээс дээш 3535 метр өргөгдсөн ховор ан, амьтан, ургамал, бүхий байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар юм. “Эрхэт” хайрхан нь Завханы “Отгонтэнгэр”, Архангайн “Суварга” хайрхануудтай бараа бараагаа харалцдаг хэмээн нутаг усныхан нь эрт үеэс цай сүүнийхээ дээжийг өргөн, залбирцгааж ирсэн.
Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 41тоот тогтоолоор аймгийн тахилгат уул болгож,тахилгат уулыг тайх ёслолыг аймгийн хэмжээнд “Их богд” уулыг тахих журмын дагуу 2 жил тутамд зохион байгуулахаар болсон.



Мэдээлэл бэлтгэсэн:
Иргэний танхимын ажилтан Б.Өсөхбаяр

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%