Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 54 дүгээр зарлигаар тус сумаас “Алдарт эх” нэгдүгээр зэргийн одонгоор Ямаат 2 дугаар багийн иргэн Зундуйн Дашдулам, Эрхэтхайрхан 5 дугаар багийн иргэн Дэмбэрэлийн Цэрэндэжид нар, “Алдарт эх” хоёрдугаар зэргийн одонгоор Сэнжит 1 дүгээр багийн иргэн Гүрбазарын Дэнсмаа, Ямаат 2 дугаар багийн иргэн Дагвын Бор, Шартолгойн Энхтуяа, Лхагвасүрэнгийн Нанжидмаа, Өвгөнжаргалант 3 дугаар багийн иргэн Дүйнхэржавын Золзаяа, Эрдэнэбаатарын Энхтуяа, Болдбаатарын Балтсүх, Жанжин 4 дүгээр багийн иргэн Адъяагийн Бурмаа, Эрхэтхайрхан 5 дугаар багийн иргэн Болоожийн Энхжаргал, Даваагийн Аюурзана, Цагаан дэнж 6 дугаар багийн иргэн Зийнаагийн Мөнхцэцэг, Халтарын Соёлмаа нар шагнагдлаа. Шагналыг сумын ИТХ-ын дарга Б.Энхбаатар, сумын Засаг дарга Ц.Төмөрбаатар нар 2018 оны 06 дугаар сарын 01-н буюу эх үрсийн баярын нээлтийн арга хэмжээн дээр хүндэтгэлтэйгээр гардууллаа. “Алдарт эх” нэгдүгээр зэргийн одонгоор шагнагдсан Эрхэтхайрхан 5 дугаар багийн иргэн Дэмбэрэлийн
Цэрэндэжид шагналаа Улаанбаатар хотод очиж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас өөрийн биеэр гардан авлаа.“Алдарт эх” нэгдүгээр зэргийн одонгоор 2 эх, “Алдарт эх” хоёрдугаар зэргийн одонгоор 12 эх шагнагдсан юм. “Алдарт эх” нэг, зэргийн одонгоор зэргийн одонгоор шагнагдсанг эхчүүдэд зориулж Соёл спортын төвөөс хүндэтгэлийн урлагийн тоглолтыг толилууллаа.