Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас багийн иргэдийн нийтийн хурлын дарга нарт зориулсан сургалтыг зохион байгуулж гарын авлага бэлтгэн өглөө. Уг гарын авлага нь Засаг захиргааны анхан шатны нэгж буюу багийн иргэдийн нийтийн хурлын хууль эрх зүйн үндэс болох Монгол улсын Үндсэн хууль, Монгол улсын Засаг захиргаа нутагт дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулинд заасан нэр томьёоны тухай ойлголт, багийн иргэдийн нийтийн хурлын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны онцлогийг тайлбарласан гарын авлага юм.