Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2018-2020 онд багийн ИНХ-ын дарга нарын ажлын хариуцлага, сахилга дэг журмыг сайжруулах, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг засаг захиргааны анхан шатны нэгжид хангах зорилгоор сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Энхбаатар багийн иргэдийн нийтийн хурлын дарга нартай хамтран ажиллах хариуцлагын гэрээг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгуулж, гэрээний хэрэгжилтийг жил бүр дүгнэж ажиллахаар боллоо.