2018 оны 03 дугаар сары 09ний өдөр Эрдэнэцогт сумын Засаг даргын
тамгын газраас “Малчид төлчдийн зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнд тус сумын нийт малчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцож мал аж
ахуйн салбарын өнөөгийн байдал, өнгөрсөн 2017 оны ажлын амжилт бүтээл,
алдаа сургамжийн талаар хэлэлцэж, цаашид мал аж ахуйг хөгжүүлэх,
болзошгүй эрсдэлээс хамгаалахад өрх, хот айлын хүрээнд хийж хэрэгжүүлэх
ажлаа тодорхойлж , мал аж ахуйн материаллаг бааз суурийг бүрэн хангаж
ажиллахаар санаа нэгдэцгээлээ.
Тус малчид төлчдийн
зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр болон
аймгийн ХАА-н газар, ИББЦГХЗахиргаанаас оролцлоо. Малчин телевизтэй хамтран Улс, аймаг сумын "АВАРГА" малчидаа Манлай малчинаар өргөмжилж малгай өглөө.
Зөвлөгөөний дараагаар малчдын дунд гар бөмбөгийн тэмцээнийг эмэгтэй,
эрэгтэй төрлөөр зохион байгууллаа. Гар бөмбөгийн тэмцээнийг аймгийн
ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, сумын Засаг дарга Ц.Төмөрбаатар ивээн
тэтгэлээ. Малчдын дундах гар бөмбөгийн тэмцээнийг Ц.Төмөрбаатар жил бүр
ивээн тэтгэж зохион байгуулдаг уламжлал тогтоод байна.