Жил бүрийн 3-р сарын 1-ний өдрийг “Эх орончдын өдөр” болгон тэмдэглэх болсноор багагүй хугацааг үдэж байна. Энэхүү түүхт Эх орончдын өдөр, Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны 97 жилийн ойн баярт зориулан зохион байгуулсан аймаг, сумын цолтой хүчит 64 бөхийн барилдаан аймгийн Спортын төв ордонд болов.
Эх орончдын өдөр, Монголын улс төрийн ууган нам болох МАН-ын 97 жилийн ойн баярын барилдаанд аймгийн харцага Э.Эрдэнэбаяр түрүүлж, Чандмань сумын харъяат, сумын заан У.Батцоож үзүүрлэн, аймгийн начин Ш.Баяржаргал, аймгийн заан Г.Ариунболд нар шөвгөрчээ.
Шагналыг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн болон Жаргалант сумын удирдлагууд гардуулан өгч, баяр хүргэлээ.