Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ГАЧЭН ЛАМЫН ХИЙДИЙН ТҮҮХЭЭС

2018-02-09

Энэ сүм нь өдгөөгийн Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын төвд хуучны сайн ноён хан аймгийн Дайчин вангийн хошуу Түйн голын эрэгт хошуу ноёны шүтэлгийн ламд зориулагдан хөхөгчин гал могой жил буюу 1903 оны үед баригдсан юм. Хачин ламын төвдийн Банчин эрдэнээс 8-р Богд Жавзандамба хутагтын багш ламаар илгээсэн хэдий ч тодорхой учир шалтгааны улмаас Богдын багш болж чадаагүй учир Богдын хүрээнээс гарч дээрх хошуу нутагт ирж суурьшин нутгийн олон түмэнд эрдэм ухаанаараа хүндлэгдэн мэргэн Гачэн Гачэн багш , Гачэн номон хаан хэмээн алдаршжээ. 7-р Богд гурван хачин ламтай байсан гэдэг. Хачин гэдэг бол өглөө , үдэш жавтий буюу ариун цэврийг хамгаалах ариутгал хийдэг хүнийг хэлдэг байна. Гачэн ламын сүм нь сумын төвийн баруун урд зүгт , хар модон банзан хашаатай , хашаа болон сүмийн хаалга нь баруун талдаа байгаа нь зарим сүм барилгыг Шамбалын орон уруу харуулан барьдаг нэгэн ёсны уламжлалтай холбоотой.
Сүм хоёр давхар, урд талын хаалгаар ордог байна. Доод давхар нь өвлийн сууц бөгөөд дотроо хоёр өрөөтэй, гадна талаас нь галлаж ханзыг халаадаг, дээд давхар нь зуны сууц бөгөөд дотроо гурван өрөөтэй. Сүмийн ханануудад дээр үлгэр , домгийн сэдэвтэй төвд зураачдын хуа-жин хэлбэрийн өнгө ялган зурсан зурагнууд голлодог. Гачэн ламын сүмийн их дааман хаалганы дээд талд алтан соронзоор сүмбэрдэж бичсэн өргөлийн бичиг байдаг агаад түүнд "...Их амгалант гарахын орон , номын бясаглант цэцэрлэг" хэмээн бичжээ.

ЭХ СУРВАЛЖ:
Tyс амгалант номын хүрдэн төв Пандэчойнхорлин хийд

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%