Нийтийн албан тушаалтнуудын хувийн
ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх хуулийн хугацаа
2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс улс орон даяар эхэллээ.
Авлига,
ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжид зааснаар мэдүүлэг
гаргагчид нь хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын
мэдүүлгээ жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор цахим систем буюу
https://meduuleg.iaac.mn цахим хуудсаар шинэчлэн бүртгүүлэх үүрэгтэй.
Иймд мэдүүлэг гаргагч та хуулийн хугацаанд хувийн
ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргана уу.