Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Цагаандэнж 6-р багийн танилцуулга

2017-12-11

Тус баг нь Монгол Улсын Үндсэн Хуулийн дагуу Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 1992 оны 03 дугаар сарын 18 ны өдрийн тогтоолоор 159 өрх,1131 хүн ам,18630 толгой малтайгаар анх байгуулагджээ. Одоо тус баг нь 2013 оны жилийн эцсийн байдлаар 271 өрх, 976 хүн ам , нийт 13872 толгой мал , үүнээс адуу 567 толгой, үхэр 2806, хонь 4681, ямаа 5818 толгой байна. Тус багт сумын нийт хүн амын 22,8% нь амьдардаг. Багийн хүн амын ихэнх нь суурин амьдралтай ,ажил хөдөлмөр эрхэлдэг мал бүхий иргэд байдаг , байнга малаа малладаг малчин өрх 30 гаруй байдаг ба энэ нь нийт өрхийн 10 гаруй хувийг эзэлж байна. Багийн төвд сумын ИТХ, ЗДТГ, Эрүүл мэндийн төв, Сургууль, Цэцэрлэг ,Соёл спортын төв, зэрэг төрийн байгууллагууд, Паньдчойнхорлин хийд, ХААН банк, Төрийн банк, худалдаа үйлчилгээний 7 дэлгүүр, Нийтийн ахуйн үйлчилгээний газар , оёдол, нэхмэл, халуун ус, саун , зурагчин зэрэг газрууд үйл ажиллагаа явуулж байна.

Тус багийн иргэдээс Сум хөгжүүлэх сангаас 12 иргэн зээл авч Нийтийн ахуй үйлчилгээ, Барилгын ханын материал үйлдвэрлэл, Сүү цагаан идээ, Талх нарийн боов, Дугуй засвар, Гутал засвар, малжуулах арга хэмжээнд 5 малчин, Дэлхийн зөн БХР-1 ээс хурга төсөлд 3 малчин зээл авч зэрэг чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулж байна. Тус багийн онцлог давуу тал нь хүн ам ихээр суурьшсан, Улаанбаатар хотоос 658км, аймгийн төвд болон зах зээлд ойр/ 30 км/ байдаг, шилэн кабель буюу интернэт, үүрэн холбооны 3 сүлжээнд холбогдсон / Мобиком, Юнитель, Скайтель/, орон нутаг дахь түүхий эдээ ашиглан жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх , Гачэн ламын сүм, Түйн голын баруун дэнж дэхь буган чулуу, рашаан ус, ой мод, жимс ихээр ургадаг түүх соёлын болон үзэсгэлэнт байгаль бүхий газар нутагаа түшиглэн аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой төв суурин газрын нэг юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1322
514 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%