Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Эрхэт хайрхан 5-р багийн танилцуулга

2017-12-11

Эрдэнэцогт сумын Өвгөнжаргалантын 3 дугаар багийн Иргэдийн Нийтийн 2009 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуралд оролцогчдын шийдвэрээр Эрхэт, Тамч, Хөх голын нутагт баг байгуулах саналыг сумын ИТХ-д ирүүлсний дагуу 2009 оны 05 тоот тогтоолоор аймгийн ИТХ-д уламжилж аймгийн ИТХ-н тэргүүлэгчдийн 2011 оны 13/05 тоот тогтоолоор Эрхэтхайрхан 5 дугаар баг нэртэй, 118 өрхтэй байгуулагдсан байна. Эрхэтхайрхан 5 дугаар баг нь 2013 оны байдлаар 127 өрх 454 хүн ам 15555 толгой мал үүнээс: 1146 адуу, 5949 үхэр, 4336 хонь, 4124 ямаа байна.

Эрхэтхайрхан 5 дугаар багийн Иргэдийн Нийтийн хурал нь 5 тэргүүлэгчтэй, хурлын даргаар: 2011-2012 онд Г. Дашцэрэн 2012 оноос одоог хүртэл Б. Дорждэрэм Багийн Засаг даргаар: 2011-2012 онд Д. Ринчинноров 2012 оноос одоог хүртэл Г. Дашцэрэн нар тус тус ажиллаж байна.

Газар нутгийн хувьд хангай нурууны өндөрлөг хэсэг, Тамчийн гол, Эрхэтийн гол, Хөх гол зэрэг нутгийг хамаардаг, нийт нутгийнхаа хэмжээнд улсын тусгай хамгаалалтанд байдаг. Хойд хэсгээрээ Архангай аймгийн Цэнхэр сум, зүүн талаараа Өвөрхангай аймгийн БатӨлзий сум, зүүн урд талаараа Өвөрхангай аймгийн Уянга сумтай хиллэдэг. Эрдэнэцогт сумынхаа төвөөс хамгийн хол баг ба 85 км алслагдсан. Сумын хамгийн өндөр Эрхэт хайрхан уул нь 3535 м өндөрлөгтэй, Тамчийн 72 нуур, Элбэхийн нуур, Дуутын нуур, Хөх голын Завилгааны эхний нуур, Адгийн битүүтийн "Хүрхрээ", Тамчийн Ихцагааны Буган хөшөө, Эрхэт Тамчийн хавцалууд зэрэг үзэсгэлэнт газруудтай. Эрхэт Тамчийн хавцал, Хөх голын Завилгааны эх зэрэг газруудад хад, тошлой, үхэр нүд болон бусад жимс жимсгэнэ маш их ургадаг. Мөн Эрхэт Тамчийн хавцалдаа загас жараахай ан амьтан элбэгтэй, ой модтой нутаг юм. Алдар цуутай олон өндөр даваанууд байдаг. Үүнд: Цагаан хадан даваа, Элбэхийн даваа, Сэнжингийн даваа, Суу даваа, Тонгорогын давааны нуруугаар хиллэдэг. 2013 оны 8 дугаар сарын 15 нд (Ж-мобайлын сүлжээг оруулж багийн нийт иргэд харилцаа холбоогоор хангагдсан.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1322
514 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%