Тус баг нь 1992 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор өрх -245, Хүн ам- 902, Мал -16150 мянган толгой малтай байсан. Тус багийн Засаг даргаар Д.Энхээ сонгогдон ажиллаж байсан/1992-1996 онд / 1996 -2000 он хүртэл Г.Сандагдорж багийн Засаг даргаар, 2000 оноос одоог хүртэл Х.Мэндбаяр багийн Засаг даргаар ажиллаж байна. Одоо тус баг нь өрх -188, Хүн ам – 669, Мал -30305 мянган толгой.Тэмээ-5 Адуу -1932 Үхэр -4124 Хонь-13840 Ямаа -10404 мал 2013 оны эцэст тоолуулсан байна. Энэ хугацаанд тус багаас аймгийн сайн малчин 4 төрүүлсэн. Үүнд: М.Бавуужав, Л.Тогоо, А.Чойжил, М.Төмөрбаатар тус багаас Улсын анчин 1, Хөдөлмөрийн хүндэт медалиар -2 тус тус шагнагдаж байсан.
Сумын сайн малчнаар 12 малчин гарсан байна. Алдарт эхийн I, II одонтой 38 эхчүүд байна. Сэнжитийн 1 дүгээр баг нь төрөл бүрийн ан амьтан, эмийн ургамалаар элбэг. Үүнд: Тарвага, буга, үнэг, чоно, хярас, янгир, угалз гэх мэт төрийн тахилгатай Тагийн овоо, Ёлын тогоо, Урт нарийны буган хөшөө, агьтын 9 суварга, Эрдэнэтолгой том хэрэгсүүр, Дөнгөнүүрийн сүг зураг зэрэг түүхийн дурсгалт газруудаар элбэг нутагтай мөн гол, булаг рашаан элбэгтэй.Үүнээс Дотрын рашаан, Бавуугийн рашаан бий.