Ховд аймгийн ИТХ-ын дэргэдэх "Эвт ирээдүй" залуучуудын зөвлөлөөс “Залуучууд ба Сумын хөгжил” уулзалт хэлэлцүүлгийг аймгийнхаа 17 сумын залуусын дунд зохион байгуулж эхлээд байна.
Одоогийн байдлаар Буянт, Мянгад, Дөргөн зэрэг 5 сумын залуучуудын дунд уг уулзалт хэлэлцүүлгээ зохион байгуулж 300 орчим залууст хүрч ажилласан байна.