2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурал болж өнгөрлөө. Хуралд Тэргүүлэгчдээс Б.Энхбаатар, Д.Төрсайхан, Т.Пүрэвбаатар, Л.Янжиндулам нар ирж ирц 57.1 хувьтай хуралдлаа. Урилгаар ЗДТГ-ын дарга Р.Болормаа, нийгмийн хөгжлийн ажилтан Б.Мөнхтуул, МЭҮТ-ийн мэргэжилтэн Ц.Бямбасүрэн нар оролцлоо. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв.
1. Хүнийн нөөцийн хөгжлийн сумын дэд хөтөлбөр батлах тухай
2. Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл нийгмийн баталгааг хангах сумын дэд хөтөлбөр батлах тухай
3. Эрэгтэйчүүдийн хөгжлийг дэмжих сумын дэд хөтөлбөрийг батлах тухай
4. Сайн ажиллагаатай мал эмнэлэг, сайн үйлчилгээтэй малын эмч сумын дэд хөтөлбөр батлах тухай
5. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 4 дүгээр хуралдааны зарлах, хэлэлцэх асуудлыг батлах тухай асуудлуудыг хэлэлцлээ.