Монгол улсад НУТГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ТОГТОЛЦОО ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 25 ЖИЛИЙН ОЙГ сумандаа 2017 оны 11 дүгээр сарын 11, 12-ны өдөрүүдэд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Ойн арга хэмжээнд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үе үеийн төлөөлөгчдөөс 60 гаруй төлөөлөгч оролцож өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө.
2017 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр 4 төрөлт спортын арга хэмжээ зохион байгууллаа. Үүнд:- Гар бөмбөг
- Ширээний теннис
- Шагай шүүрэх
- Багийн бухиа тэмцээнүүдийг зохион байгуулж багийн нийт дүнгээр байр эзэлүүлж 1-р байранд Г.Сандагдорж ахлагчтай баг, 2-р байранд О.Мөнх-Эрдэнэ ахлагчтай баг, Б.Энхбаатар ахлагчтай баг тамирчид орж медаль, мөнгөн шагналаар шагналаа.
2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Монгол улсад Нутгийн Удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойн баярын хурлаа хийж баярын хуралд хүрэлцэн ирсэн үе үеийн ИТХ-ын төлөөлөгчиддөө дурсгалын зүйл хадгалуулж, зарим төлөөлөгчдийг Монголын Нутгийн Удирдлагын болон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шагналуудаар шагналаа.
Монголын нутгийн удирдлагын холбооны Соёмбо тэмдэгээр Д.Цэвэгдорж, Д.Жаргалбат, Ц.Гомбо,Монголын нутгийн удирдлагын холбооны тэргүүний ажилтанаар Н.Энхбаатар, Х.Лхамсүрэн
Монголын нутгийн удирдлагын холбооны хүндэт өргөмжлөлөөр Б.Сүхбат, Г.Юмчинсүрэн, Х.Батсайхан
Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Соёрхол тэмдэгээр Д.Пүрэв, С.Дагвадорж, С.Лхагва
Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Хүндэтгэл шагналаар Б.Лхагважав, Г.Сосорбарам, Ж.Ганболд нарыг шагналаа.
Мөн үе үеийн төлөөлөгчиддөө зориулж урлагийн тоглолт, орой нь хүндэтгэлийн хүлээн авалтыг зохион байгууллаа.
Мэдээлэл бэлтгэсэн:
ИТХ-ын нарийн бичгийн дарга Н.Дэмбэрэл