"Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25
жилийн ойн" арга хэмжээний хүрээнд Ховд аймгийн ИТХ-ын ажлын
албанаас аймгийн Үндэсний бөхийн холбоо, Биеийн тамир спортын газартай хамтран
хүчит бөхийн барилдааныг зохион байгууллаа. Хүчит бөхийн барилдаанд нийт 32 бөх
зодоглосоноос Ховд сумын харъяат, Сумын заан С.Мухтар түрүүлж, Мөст сумын
харъяат, Сумын заан Н.Даваадалай үзүүрлэн Дуут сумын харъяат, аймгийн БТСГ-ын
бөх, аймгийн арслан С.Ганхуяг, Буянт сумын харъяат аймгийн начин Ч.Дармаабазар
нар шөвгөрчээ.