Аймгийн ИТХ-ын
ажлын алба, ИТХ-ын дэргэдэх Залуучуудын зөвлөлөөс санаачлан “Нэг сэтгэл- Нэг
тус” сайн үйлсийн аяны хүрээнд ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн болон
“Залуучуудын зөвлөл”-ийн тэргүүлэгчид амьдралын баталгаажих түвшингээс доогуур
орлоготой, тодорхой эрхэлсэн ажилгүй, олон хүүхэдтэй гээд хүндхэн амьдралтай
Жаргалант сумын 4 өрхийг сонгон авч тэдэнд хүнсний зүйл хийгээд сургуулийн
насны хүүхдүүдэд нь цүнх, хичээлийн хэрэгсэл гардууллаа.