Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ИТХ-ын дэргэдэх "Залуучуудын зөвлөл" санаачлан Цагдаагийн "Сүлд" чуулгын гоцлол дуучин Ц.Бизъяагийн эмчилгээний зардалд мөнгөн тусламж үзүүлэх зорилгоор "Нэг сэтгэл- Нэг тус" аяныг эхлүүлээд байна. Та бүхэн Ховд нутгийн унаган хүү, авъяаслаг залуу уран бүтээлч Ц.Бизъяадаа халуун сэтгэлийн гараа сунгаж, тусч, өгөөмөр сэтгэл гарган гэдэгт гүнээ итгэлтэй байна. Энэхүү аянд аймгийн ИТХ-ын ажлын албаны ажилтнууд нэг өдрийн цалингаа хандивлан нэгдэж байна.