Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

"Бий биелгээний улсын анхдугаар наадам"д 400 гаруй биелээч оролцож байна

2017-07-01

Нүүдэлчид бий болсон, Монгол гэр үүссэн тэр цагт бий биелгээ үүссэн хэмээн судлаачид үздэг. Ардын урлагийн энэ гайхамшигт төрлийн талаар 13-р зууны үеийн урлаг, соёл, түүхийн хамгийн том эх сурвалж болох "Монголын нууц товчоо"-нд "Монголчууд саглагар модыг тойроод, өвдөг газрыг өлтөртөл, хавирга газрыг халцартал тойрон бүжиглэж хуримлав" хэмээн бичиж үлдээжээ. Монголчуудын баяр жаргал, амьдрал ахуй байдал, ёс заншлын илэрхийлэл болж, өнө эртнээс өнөөг хүртэл үе уламжилж ирсэн үндэсний уламжлалт бүжгийн ховор төрөл болох бий биелгээний уламжлал Монголчуудын дунд тэр дундаа Ойрадын олон ястны дунд өвлөгдөн өнөөг хүрсэн түүхтэй.

2013 онд Захчин, Баяд, Торгууд, Казак, Буриад, Өөлд, Хотон, Урианхай, Дөрвөд, Халх зэрэг 10 гаруй ястан, угсаатны хувцсаар гоёсон 5204 бий биелээч улсын хэмжээнд Монголынхоо их өв соёл "Бий биелгээ"-г хийж, Гиннесийн номонд бүртгүүлэн, Монголчуудын зуун зууны түүх, ёс заншил, амдралын хэв маягийг илтгэн харуулжээ.

Үндэсний уламжлалт бүжгийн ховор төрөл болох "Бий биелгээ"-г залуу хойчдоо өвлүүлөн үлдээх, сурталчлах зорилгоор Боловсрол, Соёл Шинжлэх ухаан Спортын яам, Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл Урлагийн газар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар,  аймгийн Боловсрол, Соёл Урлагийн газар, Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагатай хамтран "Бий биелгээний улсын анхдугаар наадам"-ыг Ховд аймагт зохион байгуулж байна. "Бий биелгээний улсын анхдугаар наадам"-ын нээлтийн үеэр Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Галсандондог, СУИС-ийн БУС-ийн захирал Д.Эрдэнэцэцэг нар "Бий биелгээний Улсын анхдугаар наадам"-д авьяас билгээрээ шалгаран оролцож байгаа ардын авьяастнууд, хүндэт зочид төлөөлөгчдөдөө баяр хүргэн үг хэлж, амжилт хүслээ. 

"Бий биелгээний улсын анхдугаар наадам"-д Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Орхон, УБ хотын 400 гаруй бийчид оролцож байна.  Наадмын үеэр  “Баруун монголын бий биелгээ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, Хамтлаг болон Гоцлол, Хүүхэд /сургуулийн өмнөх нас, 6-10 нас, 11-14 нас, 15-17 нас гэсэн дөрвөн ангилалаар/  гэсэн ангилалаар уралдааныг зохион байгуулж  “Шилдэг өвлөн уламжлагч”, ”Шилдэг өвлүүлэгч” номинацаар шалгаруулах юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%