Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний
ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Оюутан цэрэг”
хөтөлбөрт Ховд их сургуулийн 58 оюутан хамрагдаж, цэргийн ерөнхий эрдмийн 560
цагийн хичээлээ судлаад цэргийн мэргэжлийн бэлтгэлийн сургалтандаа гарлаа.
Оюутан цэргүүд Зэвсэгт хүчний 123-р ангийн хээрийн бэлтгэлийн талбайд мэргэжил
олгох сургалтанд хамрагдах бөгөөд оюутнуудаа хүндэтгэлтэйгээр үдэж өгөв. Цэргийн мэргэжил олгох сургалтын нээлт маргааш
буюу 2017 оны 06 сарын 16-ны 11:40 цагаас Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн
хээрийн бэлтгэлийн талбайд болно.