Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Сэнжит 1 дүгээр багийн иргэдийн нийтийн хурал боллоо

2017-05-01

2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Эрдэнэцогт сумын Сэнжит 1 дүгээр багийн Иргэдийн нийтийн хурлын ээлжит хуралдаан боллоо. Тус баг нь 202 өрхийн 705 хүн амтай баг юм. Багийн иргэдийн нийтийн хуралд 84 иргэн оролцлоо. Багийн иргэдийн нийтийн хурлаар дараах асуудлуудыг хэлэлцлээ.
1.    Багийн Засаг даргын мэдээлэл
2.    Багийн эмчийн мэдээлэл
3.    Багийн Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх ажлыг төлөвлөгөө батлуулах тухай
4.    Бэлчээр чөлөөлөх тухай
5.  Багийн иргэдээс ирүүлсэн өргөдлийг хэлэлцэж өвөлжөө, хаваржааны газар эзэмшүүлэхээр уламжлах тухай
6.    Багийн иргэдийг төрийн одон медальд тодорхойлох тухай
7.    2018 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлыг эрэмбэлж санал авах тухай
8.    Цаг үеийн ажлын талаар сумын удирдлагууд болон албадын мэдээлэл

Багийн иргэдийн нийтийн хурлын дараагаар залуучуудын дунд  Үндэсний бөхийн барилдаан болж , Соёл спортын төвөөс багийн иргэдэд урлаг, соёлоор үйлчиллээ. Мөн эрүүл мэндийн төвөөс багийн иргэдийг элэгний В,С вирусын шинжилгээ авч эмнэлгийн анхан шатны үзлэг оншилгоо үзүүллээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%